Soko

2011-02-21 - Дэвтэр сурагчийн толь

Ангилал: Сурагчдад

БИЧИХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ 10 ЗӨВЛӨГӨӨ

БИЧИХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ 10 ЗӨВЛӨГӨӨ

НЭГ. Хэрхэн дүрслэгдэж байгааг анзаарах Таны тархины баруун тал дүрслэж боддог бөгөөд бичих явцдаа та энэ дүрслэлийг үгээр илэрхийлдэг юм. Энэ үйл явц ихэвчлэн маш хурдан хугацаанд болж явагддаг учир бид анзаардаггүй. Хэрвээ бид үүнийг анзаарч чадвал, илүү бүтээлч сэтгэж чадах юм. Үүнийг "гурав дахь нүд/билэгийн нүд" буюу "төсөөлөн бодох ба эргэн санах нүд" гэж нэрлэх болжээ.

ХОЁР. "Шавар зуурах" буюу "Мөр гаргах" Эхлээд бичсэн нооргийг "шавар" буюу түүхий эд, эс бөгөөс "мөр гаргах" гэж нэглэж болно. Таны бичсэн эхний ноорог тун онцгүй болсон бол санаа зовох хэрэггүй. Бичих үйл явц тань амжилттай явагдаж байна гэж ойлгож болно. Харин, хэрвээ та ямар нэг гайхалтай санаа хүлээгээд ноорог цаас чинь хоосон байгаа бол та юу ч бичиж чадахгүй тул хамаагүй бичиж эхэл. "Шавар зуур"

ГУРАВ. Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв. Үүнийг толгойдоо бус цаасан дээр бодох гэж томьёолдог ажээ.

ДӨРӨВ: Бичих зүйлсээ жагсаах Жагсаалт гаргах нь "brainstorming" хийх нэг хэлбэр бөгөөд бичлэгийг тань нэмэгдүүлэхэд тусалдаг, илүү "зугаатай" арга юм. Ялангуяа та бичиж буй зүйлийнхээ аль нэг хэсэгт очоод гацсан бол энэ аргыг хэрэглээрэй. Ингэснээр бичсэн зүйлээ дахиж шинжлэх, баяжуулахад тань тус болох амой.

ТАВ. Ижил төстэй үгийн толь "thesaurus" хэрэглэх Бичих зүйлсээ жагсаан бичихэд тань ижил төстэй үгийн толь "thesaurus" тун хэрэг болох болно.

ЗУРГАА. Өдөр бүр ямар нэг зүйл бичихээс өдрийг эхлүүлж байх Хэрвээ өглөө бүр орноосоо босмогцоо доод тал нь нэг хуудас ямар нэг зохион бичлэг хийгээд дадчихвал зохион бичлэг хийнэ гэдэг толгой өвтгөсөн асуудал байхаа болих болно. Мөн тэр өдөртөө та илүү анхааралаа төвлөрүүлэх чадвартай, илүү тайван байх болно.

Долоо. WIG буюу Боломжгүй Зорилго тавих--- шилдэг зорилго ихэвчлэн бодит биш байдаг Ийм зорилго нь сэтгэл хөдөлгөж сонирхол нэмэгдүүлдэг. Тэгээд энэ зорилгынхоо төлөө зүтгэх нь таныг илүү махруу хичээллэхэд хүргэх болно. Жишээ нь ном, жүжиг бичих, сэтгүүлд нийтлэл бичигч болох гм зорилго тавиад үзээрэй. Тэвчээртэй зүтгэсэний үр дүнд та зорилгодоо хүрэх болно. Хэдийгээр бүтэшгүй зорилгодоо хүрээгүй байж болох ч түүнээс хамаагүй илүү, төсөөлж байгаагүй зорилгодоо хүрсэн байх болно. Энэ зөвөлгөөг туршиж үзье гэж байгаа бол та тавьж байгаа зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Яагаад гэвэл таны тархины баруун хэсэг таны ухамсарт мэдэгдээгүй оюун санаа, нуугдмал сэтгэхүй туслах болно.

НАЙМ: Бичих болон засварлах хоёрыг зэрэг бүү хий Эхлээд бич, дараа нь засварла. Бичиж байх явцдаа засахад цаг зараад байвал таны гараас юу ч гарахгүй. Бичих нь найзтайгаа "буу халах" тай адил хялбар зүйл байх ёстой. Хэрвээ тиймгүй бол, бичих гэж буй зүйлээ цаасан дээр/компьютертээ бичихээсээ өмнө бодож байхдаа толгойдоо засах гэж оролдоод байгаагаас болж байгаа юм.

ЕС. Бичих гэж тэмцэж шаналах нь сайны тэмдэг Тэмцэж шаналаж байгаад дараа нь чөлөөлөх/ өөрт тавьдаг өндөр шаардлагаасаа бууж өгөх үйл явц нь таны бичих чадварыг өөр түвшины ойлголтод хүргэдэг. Энэ туршлага танд тухайн зүйлийг өөр талаас харахад туслах болно. Өөрөөр хэлбэл, хичнээн өөрт тань тухайн үедээ таалагдахгүй байсан ч хамаагүй та бичиж чаддаг болно. Ингэж өөрийгөө хавчигдмал хайрцагнаасаа чөлөөлж сурвал таньд бичнэ гэдэг гайхамшиг болж хувирах болно. Гэнэт таны онгод ороход л бичих гэсэн зүйлээ гялалцтал дуусгаж орхих болно. Энэ үеэс хойш магадгүй өөртэйгөө тэмцэж, шаналах үе дахин гарах боловч үүнээс болж бичих үйл явцаа зогсоохгүйгээр үргэлжлүүлэн ажиллах чадвартай болсон байх болно.

АРАВ. Сайн бичих = үнэн сэтгэлээсээ бичих Үнэн сэтгэлээсээ бичнэ гэдэг олны өмнө хувцасаа тайлах мэт ичмээр, өөрийн бичсэнээ хүнтэй хуваалцахаас санаа зовох асуудал гардаг. Энрэнгүй ханд. Эхлээд өөртөө. Тэгээд бич. Өөртөө зориулаад. Ингэж бичихэд урам зориг шаардагддаг. Америк компаниуд дахь хүний нөөцийн удирдлагын тухай Нэмсэн: MHRI | Нэмэгдсэн огноо: 2008-07-08 | Засагдсан : 0 | Уншсан : 19 Хүний нөөц гэдэг үг шууд утгаараа бизнесийн байгууллагаас хүнийг хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмжтэй нэгэн адил баялгийн нэгэн төрөл гэж ойлгогдож болох юм. Хүний баялгийн удирдлагын талаарх ойлголтыг америкийн эрдэмтэд анхлан хөгжүүлсэн билээ. Хүн хэмээх баялгийн удирдлага нь хүний өөрийнх нь үнэ цэнэ, авъяас чадварыг үнэлж, хуримтлуулсан туршлага, хүсэн хүлээж буй итгэл найдвар, хүсэл эрмэлзэл зэрэгт тулгуурлан тэднийг удирдан зохион байгуулах үйл ажиллагааг явуулна гэсэн үг юм. Үүнийг үл хайхарсны улмаас аливаа байгууллагын удирдлага болон ажилтны хооронд үл ойлголцол үүсэж, байгууллагын дотор зөрчил гардаг. Чадварлаг удирдлага ажилтнуудынхаа хүсэл эрмэлзэл, хүсэн хүлээж буй зүйлийн талаар нарийн судалгаа хийж, түүнд нь нийцсэн хөлс төлбөр болон урамшууллын бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхийн зэрэгцээ үл ойлголцолын шалтгаан болж байсан жижиг сажиг зүйлсийг удаа дараагийн харилцан ярилцсаны үндсэн дээр шийдэж чаддаг байна. Хүн эдийн засгийн хүсэл сонирхолын хувьд байгууллага хэмээх бүлэглэлээс ажлын хөлс буюу санхүүгийн төлбөр авахаас гадна нийгмийн хүсэл эрмэлзэл гэдэг утгаараа хамт олонтойгоо нөхөрлөн, өөрийн авъяас чадварыг бүрэн дүүрэн харуулж, хамт олны халуун дулаан уур амьсгалыг хүсдэг.

Ийм онцлог бүхий баялаг гэдэг утгаар нь аливаа байгууллагаас хүний нөөцийг зөв ашиглах бодлого, дүрэм журмыг боловсруулан, тууштай хэрэгжүүлэх ёстой. Үнэндээ Америкт ажилтны нийгмийн хүсэл эрмэлзлийг хангахаас илүү эдийн засгийн ашиг сонирхолыг нь хангах талаас нь илүү анхаардаг. Тиймээс ч Америкт, байгууллагын чухал асуудлыг шийдвэрлэхэд ажилтны оролцоо тун бага байдаг. Мэдээж, албан үүргээ гүйцэтгэж байх явцад хэлэлцэж буй асуудлаар санал хураалтанд оролцох боломж олгодог ч байгуулагын хувь заяатай холбоотой нэн чухал асуудалд удирдлага л голлон шийдвэр гаргадаг. Бодит байдлаас харахад америкийн байгууллагуудад мөрдөгддөг дүрэм журмууд нь ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр үүссэн үр дүн биш харин дээр дурдсан зарим нэг хүчин зүйл, жишээлбэл авъяас чадвар, туршлага зэргийг харгалзан удирдлагаас санал болгосон зүйлүүдийг тусгасан байдаг. Ийм нөхцөлд ажилтан албан хаагчдын зүгээс эсэргүүцэл үүсэж болох талтайг үргэлж санаж явах хэрэгтэй. Иймээс Америкийн хүний нөөцийн удирдлага нь удирдлагын удирдан чиглүүлэх бодлого бүхий удирдах аргыг чухалчилан үздэг гэж хэлж болно.


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 42 » Нийт: 55
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax